Мэдээ

Хунгийн сүрэг шиг чуулах
Хундага сүлжилдэн лусын шүтээнтэй
Хуй салхи мэт эрчилсэн хүчтэй
Хуурын эгшиг мэт уянгахан зантай
Хүслийн тэнгэрт оч гялалзуулсан
Хүмүүний заяанд амьдрал бэлэглэсэн
Номун шоголын гайхамшигт нууцтай
Номин цэнхэр тэнгэрийн доор
Анагаахын мэргэд хэмээн хүндлэгдэх
Ариун гэгээн багш таньдаа
Зүрх сэтгэлийг эмнэх зүйргүй эгэл номын шавь би...
Зүгээр л талархлын үгээ
Зүүдээрээ биш шүлгээрээ
Зүрхээрээ биш сэтгэлээсээ илгээе.
Гэгээн үйлсийн үйлдэлд тань
Гэрлийн хурдаар амжилт хүсье.
Гэрэлтэх ариун мэлмийд тань
Гэмгүй бүхэн тольдон байг.
Шүүдрийн дусал бөнжигнөх цаг дор
Шүлгийн мөрийн шүтээн болсон багш таньдаа
Шүр арлын үзэсгэлэнг хүсье
Шүүдэр цэцгийн сархадыг өргөе.
Миний амьдралд ухаарал, аз жаргал, хүсэл мөрөөдлийн үүдийг нээж өгсөн хайрт үе үеийн багш нартаа зориулав.
Хундага сүлжилдэн лусын шүтээнтэй
Хуй салхи мэт эрчилсэн хүчтэй
Хуурын эгшиг мэт уянгахан зантай
Хүслийн тэнгэрт оч гялалзуулсан
Хүмүүний заяанд амьдрал бэлэглэсэн
Номун шоголын гайхамшигт нууцтай
Номин цэнхэр тэнгэрийн доор
Анагаахын мэргэд хэмээн хүндлэгдэх
Ариун гэгээн багш таньдаа
Зүрх сэтгэлийг эмнэх зүйргүй эгэл номын шавь би...
Зүгээр л талархлын үгээ
Зүүдээрээ биш шүлгээрээ
Зүрхээрээ биш сэтгэлээсээ илгээе.
Гэгээн үйлсийн үйлдэлд тань
Гэрлийн хурдаар амжилт хүсье.
Гэрэлтэх ариун мэлмийд тань
Гэмгүй бүхэн тольдон байг.
Шүүдрийн дусал бөнжигнөх цаг дор
Шүлгийн мөрийн шүтээн болсон багш таньдаа
Шүр арлын үзэсгэлэнг хүсье
Шүүдэр цэцгийн сархадыг өргөе.
Миний амьдралд ухаарал, аз жаргал, хүсэл мөрөөдлийн үүдийг нээж өгсөн хайрт үе үеийн багш нартаа зориулав.
